Найдвартай, энгийн, шинэлэг технологид суурилсан мобайл платформ

Манай платформ нь нэг програмыг бүх төрлийн гар утас, зөөврийн төхөөрөмжүүдэд зориулан нэг зэрэг гаргадаг.

Үүний үр дүнд програмын өөрчлөлт, мэдээлэл шинэчлэлтийг ганцхан функцээр дамжуулан удирдах боломжтой бөгөөд, загвар дизайны хувьд цогц бүтээл болж чаддаг.
Мөн цаашид програм шинэчлэх, хөгжүүлэхэд зардал, цаг хугацаа бага зарцуулдаг.

Аюлгүй байдал, олон хэлний сонголт, хэрэглэгчидэд зориулсан энгийн интерфэйс, системийн найдвартай ажиллагаа зэрэг нь бидний гол онцлог юм.

Технологийн тухай

Хүчин чадал ба найдвартай байдал

Манай програм нь үүлэн платформд суурилах бөгөөд програмын ачаалал даах чадвар болон байнгын тасалдалгүй ажиллагаа 99.9% байна.

Бүх төрлийн утсанд зориулсан АРР

Бидний програмчлал нь нэг ижил кодоор түгээмэл ашиглагддаг бүх төрлийн гар утас, таблэт төхөөрөмжинд зориулан гардаг. Шинэ төрлийн үйлдлийн систем гарах бүрт, та өөрийн програмаа маш хурдан бөгөөд энгийнээр хувиргах боломжтой.

Энгийн хэрэглэгчийн интерфэйс

Аливаа програм нь олон хэрэглэгчидэд хүрч тэдний таашаалд нийцэх нь програмын интерфэйсээс ихээхэн хамаардаг. Тийм ч учраас бид таны програмыг хэрэглэгчидэд таалагдуулах, хэрэглэхэд хялбар байлгахын тулд бүх програмын бүтэц загварыг нарийн төлөвлөж гаргадаг.

Үйлчилгээнд чиглэсэн архитектур

Бид захиалагч болон хэрэглэгчийн холбоог хурдасгахын тулд бүх түвшний вэб болон онлайнд програмчлалыг ашигладаг.

Төгс хамгаалалт

Санхүү, Төлбөр, Хувийн мэдээлэл гэх мэт дамжуулах системийн аюлгүй байдлыг хангахын тулд бид маш өндөр түвшний нууцлал бүхий хамгаалалтын системүүдийг ашиглаж байна.

Олон хэлний сонголт

Систем нь бүхэлдээ бүх төрлийн хэлийг дэмжихээр бүтээгдсэн байна. Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн програмыг тохируулах боломжтой.